ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Инноваци, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр, МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч Г.Оюунбат нар Япон улсын Санко группийн Ерөнхий захирал Шимизү Норимаса, Санко Тех Монголиа ХХК-ийн захирал н.Цэндээхүү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, инноваци, гарааны бизнес хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр захирал Д.Цолмонбаатар инновацийн эко систем бүрдүүлэх, багш судлаачдын оюуны бүтээлийг эргэлтэд оруулах, их сургуулийн дэргэд гарааны компани бойжуулах чиглэлээр их сургуулиас төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үйлдвэрлэл, бизнес аж ахуйн нэгжтэй хэрхэн холбож, инновацийн түншлэл өрнүүлэх талаар танилцуулав.

Ноён Шимизү Норимаса манай компани Монголд үйл ажиллагаа эрхэлж буй 17 жилд ШУТИС-тай тасралтгүй хамтран ажилласаар ирснийг дурдаад Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд суурилуулагдсан өндөр технологийн лабораторийг түшиглэж, хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, улмаар хамтарсан гарааны компанийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж байгуулах боломжтойгоо илэрхийлэв.
Талууд Санко Тех Монголиа ХХК-ийн бүтээгдэхүүн, хөгжүүлэлт, роботын эд анги үйлдвэрлэлд шинэ мэдлэг, ноу хау нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг онцлоод, цаашид хамтарсан гарааны компани байгуулах асуудлаар дахин зөвшилцөхөө илэрхийллээ.
Инноваци, технологи дамжуулалтын төв
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа