Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын 89, магистрын 51 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа, эрдмийн баяр 1 дүгээр сарын 25-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн бакалаврын 89, магистрын 51 дэх удаагийн төгсөлтөөр докторын зэрэгтэй 8, магистрын зэргийн дипломтой 239, бакалаврын зэргийн дипломтой 678 төгсөгч төгссөнөөс онцлох дипломтой 24, нийт 918 төгсөгч их сургуулиа амжилттай төгсөж байна.

БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан дулааны инженер 2+2 хөтөлбөрөөр 11, Биоинженерчлэл 2+2 хөтөлбөрөөр 2, Хойд хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан сэргээгдэх эрчим 2+2 хөтөлбөрөөр 7, цахилгаан хангамж хөтөлбөрөөр 17, БНСУ-тай хамтарсан системийн аюулгүй байдал 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч гадаадын их, дээд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр тус тус хос дипломтой төгслөө.

Төгсөгчид та бүхэн төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, Монгол улсын шинэ эдийн засгийн хөгжлийг цогцлоож, эх орныхоо ирээдүйг түүчээлэн авч явах шилдэг инженер, мэргэжилтнүүд болоорой. Эрхэм төгсөгч та бүхний цаашдын ажил амьдралын алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийн өргөн дэвшүүлье.


"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа