DCON (Deep Learning Contest) нь Япон болон бусад улс дахь Коосэн Технологийн Коллежийн оюутнуудын дунд 2019 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн олон улсын томоохон тэмцээн юм.
Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээний гол зорилго нь Коосэн инженерийн сургалтын үндсэн арга болох “Бүтээх ухаан - Гүнзгий суралцахуй”-д тулгуурлан, хиймэл оюун ухаан, техник хангамж, үйлдвэрлэлийн технологи хосолсон, практикт нийцэх бүтээгдэхүүн зохион бүтээх, инноваци, шилдэг санааг дэмжихэд чиглэсэн байдаг.
Энэ жилийн “DCON 2023” тэмцээн 2022 оны 9-р сараас 2 үе шаттай явагдаж нийт Япон, Вьетнам, Тайланд, Монгол улсын Технологийн коллежуудын 100 гаруй баг оролцсоноос Монгол улсын 3 коллежуудаас 14 баг оролцсон юм. Үүнээс Япон улсын Коосэн Технологийн коллежуудаас 9 баг, Монгол Улсын нэг баг шилдэг 10 багаар 2-р шатанд тодорлоо. Энэхүү шилдэг багт ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн “SF” баг шалгарч, бахдам амжилтыг үзүүллээ.


ШУТИС-Коосэн Технологийн Коллежоос таван баг оролцсон бөгөөд ШУТИС-Коосэн ТК-ийн SF баг (гишүүд ЦИ-4 курс Д.Төгсбилэг, Б.Ганчимэг, ЦИ-3 курс М.Анударь) нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигддөг үйлдвэрлэл, барилга угсралт зэрэг салбарт хяналтын камерын дүрсийг хиймэл оюун ухаанаар боловсруулж, ХАБ-ын зөрчил илрэх тохиолдолд инженерт мэдээлэх, MM баг (гишүүд ЦИ-4 курс Б.Дөлгөөн, М.Дэлгэржаргал, ЦИ-2 курс М.Төрмөнх) нь автомашины хөдөлгүүрийн дуунд хиймэл оюун ухаанаар харьцуулалт хийн гэмтэл согогийг нь илрүүлж жолоочид мэдээлэх, шаардлагатай засвар, арга хэмжээ авах талаар сануулах, B CUBER баг (гишүүд ЦИ-4 курс Н.Дөлгөөн, Д.Баярбаясгалан, Д.Болд-эрдэнэ, Б.Баттулга) нь хүний хурууны потенциалын ялгавраар эрүүл мэндийг нь тодорхойлох санаа дэвшүүлж, бүтээлүүдээ боловсруулсан байна.

Шилдгээр тодорсон “SF” багийн оюутнууд багшийн хамт 4-р сард “DCON 2023” тэмцээний эцсийн шалгаруулалтад оролцохоор Япон улсыг зорих юм.
DCON 2023 тэмцээнд амжилттай оролцсон ШУТИС-Коосэн ТК-ийн таван багийн нийт гишүүдэд болон олон улсын тэмцээний шилдэг 10-т шалгарсан SF багийнхандаа баяр хүргэж, цаашид улам их амжилт гаргахыг хүсье.
Мөн ШУТИС-Коосэн ТК-ийн багуудыг чадварлаг удирдан зохион байгуулж буй цахилгааны инженерийн багш Ж.Цанжидхүүдээ талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа