БНСУ-ын Пукёны Yндэсний их сургуулийн Инженерийн сургуулийн захирал профессор Ван Жей Пил /Jei Pil Wang/, ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн захирал профессор Ц.Батбаатар нар хамтран ажиллах санамж бичигт 2023.02.10-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд оюутан солилцох, хамтарсан зэргийн хөтөлбөр эхлүүлэх, академик судалгааны чиглэлээр мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээнд хамтран ажиллах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах талаар тусгасан.
Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө Пукёны Үндэсний их сургуулийн Инженерийн сургуулийн захирал профессор Ван Жей Пил, ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн захирал профессор Ц.Батбаатар, ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ Технологийн Газрын захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн ГХНТ-ийн албаны дарга Т.Ууганбаатар, ДаТС-ийн Сургалт, чанарын албаны дарга У.Эрдэнэболд нар уулзаж санал солилцохдоо санамж бичгийг бодит ажил болгохын төлөө хүчин чармайлт гаргахын чухлыг онцлоод, инженер технологийн чиглэлээр үйл ажиллагаа түлхүү хоёр сургуулийн хувьд ДаТС-иар хязгаарлагдахгүй илүү өргөжүүлэх боломжтой талаар санал нэгдлээ.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо