2023 оны 2-р сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, “Монголын Маркшейдерийн Холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх Захирал Ч.Отгонсод, тус холбооны гишүүн Ж.Батдэлгэр тэргүүтэй тус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Монголын Маркшейдерийн Холбоо” ГҮТББ нь 700 орчим төгсөгч-гишүүд, 10 гаруй байгууллагыг багтаасан гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага юм.
Тус ТББ-тай энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгох, хамтарсан сургалтын төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон шинэ арга зүйг турших, хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулах, багш, оюутны дадлага, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, туршилтын төсөл хэрэгжүүлэх, судалгааны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах, хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах, ШУТИС-аас ММХ-ны гишүүн байгууллагуудад тусгай хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ