2023 оны 2-р сарын 23-ны өдөр буюу шинийн гуравны бэлэгт сайн өдөр Дизайны салбарын багш нар GOING GREEN GLOBAL DESIGN WEEK дизайны долоо хоногийн хүрээнд Словени улсын Дээд боловсролын институтийн Дизайны тэнхимээс зохион байгуулсан CONSUMERISM AND SUSTAINABILITY хэмээх сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онлайн хуралд онлайнаар амжилттай оролцлоо. https://fd.si/alice-7-konferenca.html


Энэ удаагийн арга хэмжээнд Словени, Монгол, Хорват, Косово, Энэтхэг, Унгар, Серб гэсэн улсуудын 25 судлаачид оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн Дизайны салбараас Б.Энхжаргал THE CONCEPT OF THE INTERIOR DESIGN FOR UV ERDENE THEATER IN THE NATIONAL CENTER OF MONGOLIAN CULTURAL HERITAGE сэдвээр, Л.Ишдорж DESIGN DEVELOPMENT OF CASUAL CLOTHES INSPIRED BY XIII CENTURY NOBLESMAN’S COSTUME сэдвээр, Ц.Батсайхан, Д.Нарантогтох нар REDISIGNING OF TRADITIONAL ART IN SUTAINABLE LIFESTYLE: MONGOLIAN FELT STITCH сэдвээр, М.Номин, О.Гантулга нар RESEARCH ON VISUALIZATION OF THE HISTORICAL HERITAGE USING VIRTUAL REALITY сэдвээр, Б.Отгончимэг EVALUTION OF THE SKILLS OF A GRAPHIC DESIGNER сэдвээр, А.Цэрэндулам, Д.Түмэнболд нар FACIAL RECONSTRUCTION OF HISTORICAL SIGNIFICANT PERSON USING 3D COMPUTER GRAPHICS BASED ON ARCHEOLOGICAL ARTEFACTS сэдвээр тус тус оролцлоо. Өгүүллэгүүд хэвлэмэл ба цахим хэлбэрээр хэвлэгдэж олон нийтэд хүрнэ.
2022 оны хичээлийн жилийн эхэнд Словений талаас Ц.Батсайхан эрхлэгчтэй холбогдон хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж манай сургуулиар ирж танилцахдаа цаашдын хамтын ажиллагааны талаар итгэл үнэмшилтэй болоод буцсан профессор Алеш Липник бидний зохион байгуулсан Design Vitality-22 наадмын Олон улсын экспертүүдийн онлайн лекцийн үйл ажиллагаанд урилгаар оролцож лекц хүргэж, оюутнуудын асуултад хариулж байсан. 2023 онд бидний хамтын ажиллагаа өргөжиж дизайны салбараа төлөөлөн Словени улсыг зорих төлөөлөгчид маань Европын холбооны ERASMUS төсөлд амжилттай хамтран нэгдэх, сургуулийнхаа эрдэм судлалын ажлыг улам дэлгэрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа