Боловсрол соёл шинжлэх ухааны яам өнгөрсөн жилүүдэд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж өчигдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Д.Далайжаргал, Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр салбарын сайд Засгийн газраас хэрэгжүүлэх зорилтот ажлууд давуу биелэлттэй байгааг онцолж байлаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч байгаа оюутнуудын тоо гурав дахин өссөн байна. Дөрвөн жилийн өмнө 27 мянган оюутантай байсан мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд одоогоор 69 мянган оюутан суралцаж, мэргэжил эзэмшиж байгаа аж. Дээд боловсролын хувьд их, дээд сургуулийн тоог цөөрүүлж, чанарыг эрхэмлэх бодлогын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр "Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь багш сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн баталгааг хангахад ихээхэн үр дүн үзүүлнэ. Боловсролын хуулийн нэмэлт өөрчлөлтөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролын үйлчилгээг бий болгох, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах зэрэг олон зорилтыг тусгасан байгаа. Соёлын чиглэлээр 10 гаруй соёлын өвийг дэлхийд данстай болгосон. Мөн өнгөрсөн жилүүдэд гадаадын зээл тусламжид гурван мянга гаруй оюутан, сурагч хамрагдан олон улс оронд суралцаж байна. Дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төрийн сангаас үндэсний тэтгэлэг олгож байгаа" гэсэн юм.
Өдөрлөгт Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУС зэрэг төрийн өмчийн их, дээд сургууль, коллеж зэрэг боловсролын салбарын бүх байгууллага оролцож хийсэн ажил, ололт амжилтаа танилцуулж байлаа. Мөн боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчийг таван жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтныг мэдлэг дээшлүүлэх сургалтад улсын төсвийн хөрөнгөөр хамруулах зэрэг заалт тусгагджээ.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа