Электроник, техник хангамж болон програм хангамж, технологийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тэдгээрийн үйлдвэрлэлийн технологиудыг Монгол улсад хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах, оюутнуудад дээрх чиглэлээр практик дадлага эзэмшүүлэх, мөн энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг материаллаг баазаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Улсын програмчлалын XXXI олимпиадад оролцох ШУТИС-ийн МХТС-ийн багийн бэлтгэлийн ивээн тэтгэгчээр COREMIND ХХК ажиллахаар тохиролцлоо.

Мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын дунд жил бүрийн 4,5-р саруудад Үндэсний програмчлалын олимпиад, Улсын програмрамчлалын олимпиадыг зохион байгуулдаг билээ. Тус олимпиадуудад мэдээллийн технологийн тэргүүлэгч сургууль болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ЗЭИС, МҮИС, Мандах их сургууль, Шинэ монгол сургууль зэрэг сургуулийн багууд оролцдог.

Манай сургууль нь тус олимпиадуудаас Алт, Мөнгө, Хүрэл медалийг авч байсан түүхэн амжилттай. Үндэсний програмчлалын олимпиадад 4-р сард оролцохоор, Улсын програмчлалын олимпиадыг манай сургууль 5-р сард зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ