Захирал Т.Намнан ОХУ-ын Эрхүү мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2023-оны 3-р сарын 23-ний өдөр ШУТИС-ийн Захирал Т. Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын эрхлэгч Ц.Батсайхан, профессор Д.Түмэнболд, дэд профессор Б.Сэргэлэн нар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевын Монгол улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн ОХУ-ын Эрхүү мужийн, И.Л. Копыловагийн нэрэмжит Урлагийн Дээд Сургуулийн захирал ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Др. проф. Назарова Людмила Николаевна, ОХУ-ын Дизайнеруудын Холбооны Эрхүү муж дахь салбарын дарга, Эрхүүгийн техникийн их сургуулийн дэд профессор, Др. Елена Александровна Берман нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр захирал Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, Дизайны салбарын эрхлэгч Ц.Батсайхан нар ШУТИС-ийн өнөөгийн байдал, бүтэц бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны талаар төлөлөгчдөд танилцуулж, дээрхи сургууль, байгууллагатай  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцоо болон дизайн урлагийн чиглэлээр багш, оюутнуудыг хамруулсан хамтарсан сургалт, семинар, үзэсгэлэн, уралдаан, тэмцээн зохион  байгуулах талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

 

 

Уулзалтын үеэр хоёр орны цаашдын соёлын үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд урлаг дизайны  чиглэлээр хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, талуудын хооронд багш оюутан солилцоо болон багш, оюутнуудыг хамруулсан хамтарсан сургалт, семинар, үзэсгэлэн, уралдаан, тэмцээн зохион  байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт захирал Т.Намнан гарын үсэг зурав.

 

Гадаад харилцаа, нийгмийн түшлэлийн алба