“Эрдмийн ХХII чуулган” эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах нэгдсэн хурал боллоо

ШУТИС-ийн оюутны  “Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах нээлтийн арга хэмжээнд Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал доктор (Ph.D), дэд профессор Л.Баяр-Эрдэнэ  болон комиссын гишүүд оролцлоо.

    

Хурлыг нээж: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Цолмонбаатар үг хэллээ. Тэрээр их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн хөгжил түүнд оюутны оролцоо, боломжийн талаар танилцуулж судлаач оюутан, удирдсан багш нар болон өгүүллийг шүүн тунгаах комиссын гишүүдэд амжилт хүслээ.

Хурлын үйл ажиллагаанд зочин илтгэгчээр ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор М.Пүрэвжав “Судалгаа бол амьдрал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, судлаач оюутнуудад илтгэл тавьж, өөрийн судалгааны ажил, үр дүнгээ танилцуулж оролцоо.

“Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 4 салбар хуралдаанаар зохион байгуулсан. Үүнд

Техник, технологийн салбар Хичээлийн I байр “Хурлын танхим”-д

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 504 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Эдийн засаг, менежментийн салбар Хичээлийн VIII байр “Хурлын танхим”д (“Эрдмийн шувуу” нэртэйгээр XX дахь жилдээ зохион байгууллаа) тус тус боллоо.

ШУТИС-ийн оюутны  “ЭРДМИЙН XXII ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД

Комиссын дарга: Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү

Комиссын нарийн бичгийн дарга: Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа

Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД:

Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Ш.Энхбаяр

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн салбарын  дэд  профессор, доктор (Ph.D) Ц.Тэнгис

Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, доктор  (Ph.D) О.Эрдэнэ-Очир          

Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ариунжаргал

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Майзул

   

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАР ЗӨВЛӨЛД:

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Энхбат

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Л.Чойжилмаа

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор (Ph.D) А.Болормаа

Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын зөвлөх профессор, доктор (PhD), профессор И.Гончигбат 

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D) Д.Очирпүрэв

    

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД:

Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор, доктор (PhD), профессор С.Чулуунхуяг

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Химийн Инженерчлэлийн Салбарын ахлах багш, доктор ( Ph.D), дэд профессор Т.Баттөмөр

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн салбарын профессор,  доктор ( Ph.D), профессор Б.Зоригтбаатар

Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн салбарын ахлах багш, доктор ( Ph.D) Э.Баярмаа

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, доктор (Ph.D), дэд профессор С.Дэлгэрмаа

  

ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД:

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D), дэд профессор М.Банзрагч

Санхүү эдийн засгийн их сургуулийн, Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Амарсанаа

Монгол улсын их сургуулийн, Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор, Доктор (Ph.D) Б.Шүрэнцэцэг

Мандах Их Сургууль, БАТС-ийн дэд профессор Доктор (Ph.D) Г.Билгээ

Great Place to Work Олон улсын байгууллагын төлөөлөгч, Австралийн мэргэшсэн хүний нөөцийн зөвлөх Ж.Батхишиг

 

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛД:

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор (PhD) Д.Энхчимэг

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор (PhD) Г.Уранчимэг

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш Н.Мөнхжаргал нар ажиллалаа.

“Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын хаалтын арга хэмжээ,   Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, комиссын дарга, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү болон комиссын гишүүд, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо. Оюутан багш нартаа баяр хүргэж комиссын дарга доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү, шүүгчдийг төлөөлж Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Ш.Энхбаяр нар үг хэллээ.

“Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын салбар зөвлөлийн гишүүдийн шүүснээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ.

Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

БАС-ийн Гүүрийн барилга, IV курсийн оюутан Н.Солонго “УЛААНБААТАР ХОТЫН АРСЛАНТАЙ ГҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСЛИЙН СУДАЛГАА’’ сэдвээр

Удирдсан багш: С.Хаснавч, /Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор, доктор (PhD), дэд профессор/

ДЭД БАЙРАНД

ГУУС-ийн Геотехникийн III курсийн оюутан Б.Содном, Г.Баттулга, Б.Амаржаргал нар “БАРТОНЫ Q ҮЗҮҮЛЭЛТИЙГ МАШИН СУРГАЛТААР ҮНЭЛЭХ” сэдвээр

Удирдсан багш: Б.Ганзориг  /Уурхайн технологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)/

ГУТГААР БАЙРАНД

ЭЦДС-ийн Мэдээллийн технологи – II, III курсийн оюутан  А.Жаргалмаа, Г.Солонго нар “IOT ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ЗАЙНААС УДИРДДАГ ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр Удирдсан багш: А.Түвшинжаргал / ЭЦДС-ийнЭХМТ-ийн тэнхимийн дэд профессор/

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

ХШУС-ийн Химийн Инженерчлэл, IV курсийн оюутан  Б.Отгонзул ҮНЭТ МЕТАЛЛ PT-ЫГ ШИНГЭЭХ ЧАДВАРТАЙ ШИНЭ МАТЕРИАЛЫН СИНТЕЗИЙН СУДАЛГАА

 Удирдсан багш: Б.Өлзийдэлгэр /Химийн Инженерчлэлийн салбарын ахлах багш, Доктор (Ph.D)/

ДЭД БАЙРАНД

БАС-ийн Халаалт агаар сэлгэлт, IV курсийн оюутан  М.Амьдарь, Б.Өсөхбаяр, Х.Гомбодорж  “БАРИЛГЫН ДУУ ТУСГААРЛАЛТ, ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГАА” Удирдсан багш: Ц.Уранцэцэг /БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (PhD)/

ГУТГААР БАЙРАНД

ҮТС-ийн Хүнсний чанар аюулгүй байдал IV курсийн оюутан  Э.Чингүүн “ХАРМАГ ЖИМСНИЙ ДАРС ИСГЭХ МИКРОБИОЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН” Удирдсан багш: С.Дэлгэрмаа /доктор (Ph.D), профессор), Х.Мөнхзаяа (доктор (Ph.D), дэд профессор/
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

БАС-ийн Архитектур, II курсийн оюутан  Ш.Төгсжаргал, Ө.Дагийсүрэн, Ч.Бумдэлгэрэх, Б.Үржинханд нар  “УЛААНБААТАР ХОТЫН МУБИС-ЫН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ҮНДЭСЛЭН САЙЖРУУЛАН ТӨЛӨВЛӨХ СУДАЛГАА сэдвээр Удирдсан багш: Э.Болорцэцэг /Архитектурын салбарын багш/

ДЭД БАЙРАНД

ҮТС-ийн Үйлдвэрлэлийн дизайн V курсийн оюутан  Б.Цацрал “МОНГОЛ ХЭВ ШИНЖ БҮХИЙ МОДОН ТОГЛООМЫН ШИЙДЭЛ” сэдвээр Удирдсан багш: Б. Дэлгэрцэцэг /(доктор (Ph.D), дэд профессор)/

ГУТГААР БАЙРАНД

МХТС-ийн Мэдээллийн технологи IV курсийн оюутан  “Д.Дүүрэнжаргал, Г.Есүй-Үжин Э.Мөнхжин Н.Дугаржав нар “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТУСЛАМЖТАЙ ДОХИОНЫ ХЭЛ ХӨРВҮҮЛЭХ СИСТЕМИЙН СУДАЛГАА” сэдвээр  Удирдсан багш: Г.Мөнхбат /Мэдээллийн технологийн салбарын багш/

Эдийн засаг, менежментийн салбар хуралдааны илтгэлүүдээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

МХТС-ийн Хиймэл оюун ухаан III курсийн оюутан Н.Сүхтөмөр “БИЗНЕСТ ЗОРИУЛСАН ЧАТБОТООР УДИРДУУЛСАН ERP СИСТЕМ” сэдвээр Удирдсан багш: Г.Ганчимэг /Компьютерын ухааны салбарын дэд профессор, Доктор (Ph.D), дэд профессор /

ДЭД БАЙРАНД

М.Мөнхзаяа “Нягтлан бодогчдын Employee Well-Being буюу сайн сайхан байдлын судалгаасэдвээр  Удирдсан багш: Т.Төгөлдөр /Санхүү эдийн засгийн их сургууль/

ГУТГААР БАЙРАНД

А.Номинтуул, Б.Номин-Эрдэнэ “16-20 насны залуусын цагийн ажил хийх боломж”  сэдвээр Удирдсан багш: Э.Цолмон /Санхүү эдийн засгийн их сургууль/ нар тус тус шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

 

 

 

 

“Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800 000 төгрөг, Дэд байр 500 000 төгрөг, Гутгаар байр 300 000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.

Энэ жилийн хурлын онцлог үйл ажиллагаа нь ШУТИС  ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСНИЙ 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДМИЙН XXII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх эдийн засаг менежментийн салбар  хуралдаанд оролцсон шилдэг оюутнуудад ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон “Залуу судлаачдыг дэмжих сан”, “MLC Business School”, “АПУ ХК”, “INVESCORE” ББСБ, “Зөв тэмүүлэл-Хөгжлийн түлхүүр” ТББ байгууллагууд байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. 

Оюутан

Сэдэв

Сургууль

Удирдагч багш

 

ТЭРГҮҮН БАЙР

1

Н.Сүхтөмөр

Бизнест зориулсан чатботоор удирдуулсан ERP систем

ШУТИС. МХТС

док (Ph.D)., дэд проф. Г.Ганчимэг

 

ДЭД БАЙР

2

М. Мөнхзаяа

Нягтлан бодогчдын Employee Well-Being буюу сайн сайхан байдлын судалгаа

Санхүү эдийн засгийн их сургууль

Магистр            Т. Төгөлдөр

 

3

Н.Хашчулуун Б.Амарзаяа Ө.Сансармаа

Автомашины эргэдэг зогсоолын системийг нэвтрүүлэх боломжийн судалгаа

ШУТИС. МТС

док (Ph.D)., дэд проф.  С.Уянга

 

ГУТГААР БАЙР

4

Ө.Намуун, Б.Есүй

Дээд боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ

ШУТИС. БуХС

Магистр Г.Цолмон

 

5

А.Номинтуул Б.Номин-Эрдэнэ

16-20 насны залуусын цагийн ажил хийх боломж

Санхүү эдийн засгийн их сургууль

Магистр Э.Цовоо

 

ТУСГАЙ БАЙР

6

Д.Цэцэг

Манлайллын онол, хандлагын үечилсэн судалгаа

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

7

Б.Мөнх-Ундрал

Ажлын байрны стрессийн судалгаа

ШУТИС. БуХС

Магистр Д.Ариунжаргал

 

8

Т.Ууганцэцэг

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процессыг зураглах нь

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

9

Б.Сувдбилэг

Сошиал медиа маркетинг

ИЗОИС, СЭЗС

Магистр Д.Элбэгзаяа

 

10

Ч.Март

Нарийн сухайтын нүүрсний уурхайн орон нутагт үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөлөл

ШУТИС. ГУУС

Магистр С.Лхаахүү

 

 

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Техник, технологийн салбараас БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор, доктор (PhD), дэд профессор С.Хаснавч

Байгалийн ухаан, экологийн салбараас ХШУС-ийн  Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Өлзийдэлгэр

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас БАС-ийн Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг

Эдийн засаг, менежментийн салбараас МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор, Доктор (Ph.D), дэд профессор Г.Ганчимэг нар шалгарлаа.

 

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн ЭШ-ний бичигт хэвлэн нийтэлнэ.

“Эрдмийн XXII чуулган” шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн арга хэмжээ 2023 оны 04-р сарын 28-нд болно. Оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Зураг татаж авах холбоос :https://drive.google.com/drive/folders/1QA0QiYKZ2llb-5Gx0YRvGgwFXpc2B_hR?usp=share_link