Үндэсний бичгийн олимпиад амжилттай боллоо

ГХС-ийн Ази судлалын салбар, ОХСҮА-тай хамтран, ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ж.Бямбадоржийн нэрэмжит “Үндэсний бичгийн олимпиад”-ыг  2023 оны 3 сарын 15-25-ны хооронд  2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.  

Энэхүү олимпиад нь “Үндэсний бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, монголчуудын оюуны соёлын давтагдашгүй өв - үндэсний бичгийг оюутан, залуучуудад эзэмшүүлэх, хэрэглээний орчин нөхцөлийг бий болгох, хамгаалах, судлах, сурталчлах, өвлүүлэх зорилготой.

 

Энэ удаагийн олимпиадыг АСС-ын монгол хэлний багш Д.Дуламсүрэн Б.Сонинцэцэг, Б.Дэлгэрмаа, Н.Мөнхжаргал, С.Баасанжаргал нар зохион байгуулав. Идэвх санаачлагатай ажилласан Ази судлалын багш доктор Б.Дэлгэрмаа үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч багшаар шалгарав.

 

Олимпиадын I шатыг III/18 -нд цахимаар зохион байгуулсан бөгөөд нийт 180 гаруй оюутан оролцож, үндэсний  бичгийн онолын мэдлэгээ сорьсноос 61 оюутан  II шатанд шалгарав. II шатыг III/25-нд зохион байгуулж, оролцогчдын үндэсний бичгийн унших, зөв бичих чадварыг сорилоо.

Олимпиадад байр эзэлсэн оюутнууд:

I байр

Ц.Мөнх-Үйлс

В222870044

БАС

II байр

Б.Энхтөр

В221330018  

БХУС

III байр

О.Милха

В222920002

БАС

IV байр

Э.Энхжин

В222660616  

ӨмТДС

Дэмжиж ажилласан сургуулийн удирдлага, хамтран ажилласан ОХСҮА, зохион байгуулсан профессор  багш нар, оюунаа сорьж идэвхтэй оюутан залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье!

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд дүү нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

ГХС-АСС-Монгол хэлний баг

2023.04.12