ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2023 оны 4-р сарын 06-ны өдөр А ба Б бүлгээр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Уг олимпиадыг оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.
Энэ удаагийн химийн олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд бүлэг бүрээс эхний 3 байранд 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
|
А бүлэг |
Б бүлэг |
||||
|
Оюутны нэр |
Сургууль |
Байр |
Оюутны нэр |
Сургууль |
Байр |
|
Н.Цэндбазар |
ХШУС |
I |
Б.Ариунзаяа |
ХШУС |
I |
|
Н.Нармандах |
ЭЦДС |
II |
О.Тэмүүлэн |
ХШУС |
II |
|
О.Анударь |
ХШУС |
II |
С.Айсулу |
ХШУС |
II |
|
С.Энхсаруул |
ЭЦДС |
III |
Ц.Хажидмаа |
ГУУС |
III |
|
Б.Өгөөмөр |
ЭЦДС |
III |
Э.Уянга |
ХШУС |
III |
|
Г.Сэрээнэндулам |
ХШУС |
III |
Э.Энхжин |
ХШУС |
III |

Химийн олимпиадад идэвхтэй оролцсон болон Улсын Химийн XXXII олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар
Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026”-д амжилттай оролцлоо
Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2026 амжилттай боллоо
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ