Хятад хэлний клубийн ярианы булан

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2022-2023 оны хичээлийн хаврын улирлын “Chinese corner” буюу “Хятад хэлний ярианы булан”-аа хятад хэл суралцагч оюутан залуусыг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох зорилгоор Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш, Ази судлалын салбарын хятад хэлний мэргэжилтэн багш 张科玉 /Zhang Keyu/ багш, доктор Д.Мөнхцэцэг багшийг урин ШУТТНС-ийн 4 давхрын чөлөөт танхимд  амжилттай зохион явууллаа.  

 

 

题目1:网络学习时代

问题1: 你平时如何学习?有问题首先会问朋友,搜索网络还是去图书馆?你觉得这些学习方法有什么优势和缺点?

问题2:目前每个人通过手机进行学习,例如:等公交车的时背单词、看文章、学习外语等。人们去图书馆和看书的习惯逐渐减少,网络学习方式慢慢扼杀了人们深入学习的习惯,间接和直接导致了人们思维能力的下降。你是否同意这一现象或观点吗?

问题3: 高科技的发展大致了上述的问题,它给我们生活中带来了多优点和缺点。网络学习时代能否避免这些缺点?如何尽量避免这一问题呢?

问题4:你个人支持哪一种观点?你说说,你有网络学习时代的成功经验或失败教训?

题目2 聊聊考试那件“小事”

问题1:考试对你来说是件小事吗?你会考考试时紧张吗?

问题2:你们学校有什么考试方式?你认为它们有什么优缺点?你更喜欢哪一种?

问题3:你觉得作弊应该面临怎么样的处罚?

问题4:笔试和面试哪一个更反映一个人的能力?

题目3:健康食品与垃圾食品

问题1:垃圾食品和健康食品时怎么样界定的呢?你是相信专家或媒体的报道,还是更相信自己的经验?

问题2:日常生活中,你会注意饮食吗?会远离垃圾食品,选择健康食品吗?

问题3:很多人说健康视频不好吃但健康,垃圾食品好吃而不健康,你认同这个观点吗?有没有又好吃又健康的食品?

问题4:很多人认为,肯德基、麦当劳、汉堡等快餐店的食物算是垃圾食品,那为什么还会有人去买呢?有人觉得年轻人不用那么注意养生,你的观点呢?

Дээрх сэдвийн хүрээнд хичээлд оролцсон оюутан залуус үзэж сурсан хичээлээ хэрэглээ болгож, хятад хэлээр хоорондоо санаа бодлоо нээлттэй илэрхийлж, бие биетэйгээ шинээр танилцан найзууд болж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлсээ харилцан зааж өгсөн олон зүйлд суралцсан үр дүнтэй чөлөөт ярилцлага болж өндөрлөлөө. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, сонсгол яриагаа сайжруулахаас гадна бусадтай харилцах харилцан суралцахад нь тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

Ярианы буланд маань ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р курсийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн хаврын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан залуус, дэмжин ажилласан профессор багш нар, эрхэм хүндэт клубийн зөвлөх багшдаа болон идэвхтэн гишүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бага балчир наснаас

Биеэ засан хүмүнжигтүн

Хүмүнжиж эс чадваас

Хүмүн болж үл чадмуй

Судал олж ухвал

Ундлах ус олдмуй

Сургаал гол болговол

Ухаан гүн болмуй

Чингисийн билиг сургааль

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2023.03.28