ШУТИС-ийн оюутнуудын дунд жил болгон зохион байгуулагддаг оюутны математикийн XIX олимпиад 2023 оны 04 сарын 8–наас 04 сарын 15-ны хооронд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад ШУТИС-ийн Улаанбаатар, Өмнөговь, Эрдэнэт салбар сургуулиудын нийт 200 гаруй оюутнууд оролцсоноос II даваанд нийт 80 оюутан шалгарч, энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо.
Аварга математикчаар Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн оюутан Г. Төгсжаргал 37 оноогоор (Багш Х. Энхбаяр) шалгарсан бол хоёрдугаар байранд Гадаад Хэлний Сургуулийн оюутан Х. Дөлгөөн 33 оноогоор (Багш Т. Гэрэлтуяа), Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан Д. Оюун-Эрдэнэ 31 оноогоор (Багш Ж. Ариунгэрэл), гуравдугаар байранд Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн оюутан Т. Содбилэг 23 оноогоор (Багш Ц. Мөнхгэрэл), Гадаад Хэлний Сургуулийн оюутан М. Оюунсувд 22 оноогоор (Багш Т. Гэрэлтуяа), Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн оюутан Г. Ундрахбат 22 оноогоор (Багш Н. Хажидсүрэн) нар тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль шалгарч цом, өргөмжлөлөөр шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.