Улаанбаатар хот болон Сүхбаатар дүүргийн захиргааны зүгээс Хот тохижилт, цэвэрлэгээний албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах талаар уриалсан дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны бямба гарагт ШУТИС-ийн төв байрнуудын гадна талбайн ногоон байгууламжийн өнжмөл өвс, хог хаягдлыг цэвэрлэн зайлуулж, хогийн цэгт хаяж зайлуулав. Мөн ногоон байгууламжийн модны мөчрийг тайрч, хэлбэржүүлэх ажлыг хийлээ.
Их цэвэрлэгээ хийх ажлыг санаачлан, удирдан зохион байгуулж 100 гаруй хүүхэд залуусыг хамруулан санаачилгатай ажилласан БУХС-ийн ахлах багш Д.Сэрдарам болон хамтран идэвхтэй оролцсон бүх хүмүүст ШУТИС-ийн захиргааны зүгээс талархал илэрхийлье.



ШУТИС-ийн захиргаа
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв