“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2023” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2023” өнгөрөгч лхагва гаригт буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг ШУТИС-ийн суралцагч болон төгсөгчдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг таниулах,  төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, сонгон шалгаруулалт хийх, ШУТИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зэрэг олон талт үйл ажиллагааг нэг дор зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

 

Уг өдөрлөгт Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албатай хамтран ажилладаг. Монголиа Талент Нэтворк (Worki) ХХК болон инженер технологи, банк санхүү, ОУ-ын сайн дурын ТББ, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцлоо.

 

Мөн 458 оюутан онлайнаар анкет бөглөсөн ба ажил олгогч байгууллагуудад танилцуулан, ажлын байрны захиалгын дагуу мэргэжлийн чиглэлээр  оюутнуудын мэдээллийг өгсөн болно. Тус өдөрлөгт 890 нээлттэй ажлын байр зарлагдаж 109  оюутныг цагийн болон байнгын ажлын байраар хангагдах боломж бүрдлээ.

 

 

Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба