
2022 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичигт тусгасан “МХТС-ийн сургалтын орчин, судалгааны лаборатори, дадлагын баазыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд Добу технологи ХХК-ний зүгээс электроник, IoT-ийн туршилт, судалгаанд зориулан 224,324,600 төгрөгийн үнэ бүхий электроникийн элемент болон чипүүдийг хүлээлгэн өглөө.
Добу технологи ХХК нь утасгүй цэнэглэгч бүтээхээс анхны ажлаа эхлүүлж байсан бол одоо Монголдоо тэргүүлэх гэрийн нэгдсэн ухаалаг автоматжуулалтын систем хөгжүүлэгч, суурилуулах төслүүд хэрэгжүүлэхээс гадна Америкийн Нэгдсэн Улс, Арабын Нэгдсэн Эмират, Камбож зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулж үндэстэн дамнасан корпораци болохоор зорин ажиллаж байна. https://www.dobu.io/
Компани өгч буй дэмжлэг оюутан, суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварт туслалцаа болж цаашид бидний хамтын ажиллагаа жил ирэх тусам улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна.

"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв