Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын 22 дахь удаагийн Монголын бүсийн НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ГЭР БҮЛ уриатай “Хятад хэлний гүүр” тэмцээнийг МУИС-ийн Күнзийн институтээс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ТТО-хятад хэлний 1-р ангийн оюутан Б.Оюундарь, Н.Маралмичид, Эрчим хүчний сургуулийн хамтарсан хөтөлбөрийн СЭХ-ийн 2-р ангийн оюутан Ө.Хаш-Эрдэнэ, С.Ариунтунгалаг нар оролцож авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорилоо. Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулга-хятад хэлний 1-р ангийн оюутан Н.Маралмичид “Хятад хэлний гүүр” тэмцээний 3-р байр /400.000₮/ эзэлж амжилттай оролцлоо.



Тус тэмцээнд авьяас чадвар, оюун билгээ дайчлан амжилттай оролцсон оюутан залуустаа, удирдан чиглүүлсэн профессор, мэргэжилтэн багш нартаа, зохион байгуулсан институтийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье!
ГХС-АСС-Хятад хэлний баг
天下一家 НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ГЭР БҮЛ
2023.05.03
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв