“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ Групп” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан, залуус оролцлоо.
Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй мөн суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байрны “Хурлын танхим”-д өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээг “N.A.P Group”-ийн “N.A.P National Architectural Projects” болон “NCD Group” Фейсбүүк хуудаснуудаас дэлгэрэнгүй үзэх боломжтой.




Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо