Япон, Монгол Улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оны сүүлийн хагас жилд магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн багш, судлаачдыг бүртгэж байна.
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Материал хүлээн авах газар: ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн алба
Холбоо барих утас: 318153, И-мэйл: urna@must.edu.mn
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол дараах вэб сайтнаас авна уу. http://www.mjeed.edu.mn/
Магистр, докторын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдад тавигдах шаардлага. Үүнд:
Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон багш, судлаач;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид;
Тавигдах шаардлага:
Мэдээллийг төслийн нэгжийн холбоосоор энд дарж авах
Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид;
Тавигдах шаардлага:
(Мэдээллийг төслийн нэгжийн холбоосоор энд дарж авах)
Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт
ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн “ИТДБ” төслийн хамтарсан судалгааны багууд
Судалгаа, хөгжүүлэлтийн алба
ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын "Эрдмийн баяр" төгсөлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөр, удирдамж
Докторын зэрэг хамгаална
ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд дараах мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
Харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн ХХII чуулган”-д оролцсон багш оюутны ЭШ-ний илтгэлийн эмхэтгэл, шилдэг бүтээлийн танилцуулга хэвлэгдэн гарлаа