Ази номхон далайн бүсийн орнуудын оюутан залуусын техник технологийн ур чадварын өрсөлдөөн болох “ABU Robocon” олон улсын роботын тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдахаар олон улсын багууд бэлтгэл ажлаа базааж байна. Тус олон улсын тэмцээнд үндэсний ялагч баг нь оролцдог бөгөөд Монгол улсын хувьд жил бүр тогтмол оролцож өндөр амжилтыг үзүүлсээр ирсэн билээ. Монгол улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах товыг Монголын үндэсний телевизээс гаргаад байна. Тус тэмцээнд нийт 10 баг оролцохоор мэдүүлэгээ өгсөн бөгөөд үүний 5 баг нь ШУТИС-ийн багууд байна.

ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төвөөс Механик тээврийн сургуультай хамтран “MUST Robocon-2023” ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 5 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Механик тээврийн сургуулийн “HTL”, “Pro Mech”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот”, Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “High Tech” зэрэг багууд өрсөлдлөө. Тус тэмцээн нь ШУТИС-ийн багуудыг үндэсний аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх сорилго бөгөөд оюутан залуус бэлтгэл хугацаанд өөрсдийн хийж бүтээсэн роботоороо ур чадвараа сорисноос Механик тэврийн сургуулийн “HTL” баг нийт хожлын дүнгээр тэргүүн байр эзлэв. ШУТИС-Коосэн технологийн коллежийн залуусын “Ган робот” тэмцээний 2 дугаар байранд шалгарсан бол гуравдугаар байранд Механик тээврийн сургуулийн “ProMech” баг, тусгай байруудад Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High Tech” багууд шалгарлаа.




Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу зассан талбайд зохион байгуулж, багууд тус талбайд үндэсний тэмцээний бэлтгэлээ үргэлжлүүлэн явуулах бөгөөд тэмцээнд оролцсон багуудад робот хөгжүүлэлтийн зардал олголоо.
2023 оны 5 сарын 16
Инновац, технологи дамжуулалтын төв
“SMC Internship Program-2026” танилцуулга боллоо
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ