ШУТИС-Коосэн Технологийн коллежийн эрдэмтэн багш, ажилчид оюутан суралцагчид 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр БИД ИНЖЕНЕРҮҮД БОЛНО хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Хаврын баярт Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан болон бусад хүндэт зочид, ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд, эцэг эх асран хамгаалагчид оролцлоо.
ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа “Манай сургууль нийгэмд чанартай инженерийн боловсролыг олгох, хүмүүнлэг иргэнийг хөгжүүлэх, нийгмийн оролцогч талуудтай нягт уялдаа холбоотой ажиллах үндсэн 3 үүрэг хүлээн ажиллаж байгаагаа дурдаад энэ үүргийг биелүүлэх ажлын хүрээнд сургуулийнхаа 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлангаа тавьж байна” гэж хаврын баярын нээлтийг албан ёсоор эхлүүлэв.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ШУТИС-Коосэн сургуулийн нийт хамт олонд баяр хүргээд Монгол улсад инженерийн боловсрол чухал гэдгийг онцоллоо.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Ирээдүйн инженер болох Та бүхэн Коосэн сургуулийн оюутан хэмээх нэр төрөө өндөрт өргөж, улам бүр ихийг сурч мэдэж, Монгол төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулах боловсон хүчин болно хэмээн найдаж байна” хэмээв.
Хаврын баярын үеэр ШУТИС-Коосэн технологийн коллежийн оюутнууд япон дуу, бүжгээ сонирхуулахын хамт тэнхим тус бүр асартаа өөрсдийн хийж буй судалгааны ажлаа дэлгэн танилцуулав.
БНСУ-ын WITH ТББ-тай 2025-2030 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновац, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгууллаа
ШУТИС, ХШУС-ийн “Статистик” хөтөлбөрийн оюутнууд Японы Кумамото Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн сургуультай танилцах мэргэжлийн сургалт, соёлын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо