Электроникийн улсын 19-р олимпиадыг МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим "Монголын цахилгаан, автоматик, мэдээлэл холбоо дохиоллын инженүүдийн холбоо"-той хамтран 2023 оны 5-р сарын 20-нд зохион байгуулж, Ной крафт ХХК, EC ХХК, Гексадор клауд ХХК, Анод катод ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

Тус олимпиадад Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроник, Эмбэдэд систем, Автоматжуулалтын систем, Робот ба хиймэл оюун ухаан мэргэжлийн оюутнууд оролцож, багийн дүнгээр Г.Төгсжаргал ахлагчтай баг Хоёрдугаар байр, Г.Маралмаа ахлагчтай баг Дөрөвдүгээр байр, Хувийн дүнгээр Автоматжуулсан систем мэргэжлийн Г.Төгсжаргал Гуравдугаар байранд орлоо.

Олимпиадад амжилттай оролцсон багийн нийт гишүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Электроникийн XX олимпиад ирэх 2024 оны 4 сард Эрдэнэт хотод зохион байгуулагдана.
АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 5-р ээлж, ХХШТ-ийн 1-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо
АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шандун ШУТИС-д амжилттай суралцаад ирлээ
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв