2023 оны 05-р сарын 23-ны өдөр ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар БНСУ-ын Гандун их сургуулийн захирал болон гадаад харилцааны албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Гандун их сургуулиас ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаа талаар танилцуулж, аж үйлдвэрийн салбарт техникын мэргэжлийн ажилтан бэлтгэх, дадлагажуулах тал дээр хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Мөн ГХНТА-ы дарга Т.Ууганбаяр хамтын ажиллагаатай Солонгосын их дээд сургуулиудын талаар зочидод танилцуулж, ШУТИС-Коосэн технологийн коллежийн оюутнуудыг мэргэшүүлэх дадлага хийлгэх тал дээр Гандун их сургуультай хамтарч ажиллах сонирхолтой байгаа талаар санал солилцлоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв