Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамгийн нэр хүндтэй тэтгэлэг болох Захирлын нэрэмжит “ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ” тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр боллоо.


Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т. Намнан оролцож 2022-2023 оны хичээлийн жилийн шилдэг суралцагч оюутнуудад хандан үг хэлж “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардууллаа.

Сурлага, эрдэм шинжилгээ, урлаг ,спорт, олон нийтийн идэвх оролцоо, мэргэжлийн ур чадвараараа сургуулийнхаа оюутнуудыг манлайлсан шилдэг 9 оюутан тус бүрд 30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж дурсгалын зүйлээр шагнав.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв