ШУТИС-БАС-Инженерийн байгууламжийн Салбарын Авто зам, Гүүр, Усны барилга байгууламж мэргэжлээр төгсөгч болон ажил олгогчдын өдөрлөг 2023 оны 6 сарын 9-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн хүрээнд салбарын зөвлөхүүдийн мэндчилгээ, оюутнуудын мэндчилгээ ба төгсөлтийн ажлын танилцуулга, шилдэг дипломын төсөл шалгаруулалт, суралцаж буй оюутнуудын урлагийн тоглолт, оролцогч байгууллагуудын танилцуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулагдсан. Шилдэг дипломын төслөөр Авто замын барилга, Гүүрийн барилга, Усны барилга байгууламжийн инженерийн төгсөгчдөөс тус бүр нэг дипломын төслийг шалгарууллаа.


Өдөрлөгт “Хөвсгөл Зам” ХХК, “Таны Зам” ХХК, “MCPCgr” ХХК, “Заабар” ХХК, “Улаанбаатар Зам Засвар Арчлалтын Газар” ОНӨААТҮГ, “Ай роуд” ХХК, “Арж Капитал” ХХК, “Зам Тээврийн Хөгжлийн Төв” ТҮГ, “Хайдродизайн” ХХК, “Геодези, усны барилга байгууламжийн газар”, “PCDP” ХХК - зэрэг салбарын 20 гаруй байгууллагуудын төлөөлөл төгсөгч оюутнуудтай уулзлаа. Түүнчлэн авто замын салбарын Зөвлөх инженер, Улсын Их Хурлын гишүүн асан Р. Буд хүрэлцэн ирж төгсөгч оюутнуудад баяр хүргэн өөрийн зүгээс шинээр төгсөгчдөд үнэтэй зөвлөгөө, ажлын туршлагаасаа хуваалцсан арга хэмжээ боллоо.

Зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн БАС-ийн захиргаа, “Зам Тээврийн Хөгжлийн Төв” ТҮГ, “Монголын авто замчин залуучуудын холбоо” болон бусад ивээн тэтгэж оролцсон байгууллагууддаа талархсанаа илэрхийлж байна.

Нийт төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав