Наньян Политехникийн сургууль (NYP) нь 1992 оны 4-р сарын 1-нд байгуулагдсан бөгөөд 1992 оны 7-р сард Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Бизнесийн менежментийн сургуульд анхны оюутнуудаа элсүүлж байв. Инженерийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль нь 1993 оны 7-р сард нээгдсэн.

Франц-Сингапурын хүрээлэн, Герман-Сингапурын хүрээлэн, Япон-Сингапурын хүрээлэнгүүд 1993 оны 2-р сард Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс Политехникийн сургууль болж бүтцийн хувьд өөрчлөгдсөн байна. Одоогоор тус сургууль нь хэрэглээний шинжлэх ухаан, Бизнес менежмент, Дизайн болон хэвлэл мэдээлэл, Инженерчлэл, Эрүүл мэнд, Нийгмийн шинжлэх ухаан, Мэдээлэл технологи гэсэн 6 бүрэлдэхүүн сургуультай.

2023 оны 6-р сарын 22-нд Сингапурын Наньян Политехникийн сургуулийн Ерөнхий захирал Хенри Хэнг, захирал Эстер Бэй, ахлах менежер Жүди Эмили нар хүрэлцэн ирж, ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтанд Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ГХНТА-ны мэргэжилтэн Д.Үүрийнтуяа нар байлцав.
Энэхүү уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдал, баталгаат байдлын болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа