Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ASIA BRICOM 2023” буюу Азийн Ган Гүүрийн тэмцээнд манай сургуулийн баг нийлбэр дүнгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. “ASIA BRICOM 2023” буюу “Азийн Ган Гүүрийн тэмцээн” энэ жил Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд олон улсын 14 баг оролцсон байна.
Тэмцээнд ШУТИС.Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Гэрэлтцолмон, С.Пүрэвдорж нараар ахлуулсан баг амжилттай оролцож “Бүтээцийн өртөг төрөл”-д Тэргүүн байр, “Гоо зүй төрөл”-д тусгай байр, “Нийт өртөг” төрөлд 3-р байрыг тус тус эзэлж багийн нийлбэр дүнгээр АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Тус багийг ивээн тэтгэгч ШУТИС.БАС, “Tэсо пропертис” ХХК, “Пи Си Ди Пи” ХХК, “Тамга Уул” ХХК-иудад гүнээ талархъя.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав