2023 оны 07-р сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ болон ШУТИС-ийн профессор багш нарын төлөөллүүд БНСУ-ын Чусон их сургуулийн ерөнхийлөгч Мин Юүн Дон тэргүүтэй төлөөллүүдийг хүлээж авч уулзаж, багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Чусон их сургуулийн энэ удаагийн айлчлалаар нийт 50 төлөөлөгчид Монгол улсын соёл болон боловсролын байгууллагуудаар зочиллоо. Сүүлийн жилүүдэд Солонгосын нэртэй одууд болон аялагчдын тоо нэмэгдэж байгаа нь хоёр улсын харилцаа аялал жуучлал, эдийн засаг, хүрээлэн буй орчны хүрээнд өргөжиж байгаагийн илрэл бөгөөд цаашид олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа Мин Юүн Дон ерөнхийлөгч илэрхийлэв.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-Чусон их сургуулийн бакалаврын түвшний 2+2 хөтөлбөр, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн магистрын 1+1 хөтөлбөрийг эхлүүлэн хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа