Ахмад багш нар Өмнөговьд аялжээ

Ахмадын зөвлөлөөс ахмад багш, ажилтныхаа алжаалыг тайлж байгалийн сайхан, түүх дурсгалт газруудаар аялдаг уламжлалтай билээ. Эх орны эрдсийн түүхийн эдийн гол газар болох Оюу толгой, Таван толгойн орд газартай танилцуулах 16 дахь аялал 2023 оны долдугаар сарын 14-19-ний өдрүүдэд аялаад ирлээ.

/Улаанбаатар-Өмнөговь-Шар цав-Ханбогд-Манлай-Цогтцэций-Оюутолгой-Тавантолгой-Ёлын ам- Баянзаг/

  • Дундговьд Говь түшээ гүний хошууны ноён, Богд Хаант Монгол улсын анхны сангийн сайд, Өвөр монголыг чөлөөлөх таван замын байлдааны ерөнхий командлагч, Хиагтын гурван улсын гэрээний ахлагч Чагдаржавын дурсгалыг мөнхжүүлсэн орон нутгийн удирдлагын ордны урд сүндэрлэх хөшөөний дэргэд.
  • Өмнөговь аймгийн зүүн хойд талын Манлай сумын төвд Ардын хувьсгалын партизан, жанжин Сүхбаатарын цэргийн нэг хорооны дарга, Дамбийжааг устгасан ардын баатар Нанзадын Хөшөөний дэргэд

  • Эхний үзэх цэг Шар цав. Дэлхийд маш ховор олддог үлэг гүрвэлийн 18000 мөрнөөс Монгол-Японы эрдэмтдийн 10 жил уйгагүй судалж тогтоосон махан идэшт ба өвсөн тэжээлт гүрвэлийн мөрийн 1500 гаруйг бүрэн сэргээж хөдөлгөөн, чиглэл, зан үйлийг тогтоож Оюу толгойн хандиваар бүрэн сэргээн бүтээн байгуулалт хийж үлэг гүрвэлийн музей байгуулжээ. Энд зөвхөн мөрнөөс  гадна бүтэн араг яс хоёр хуруут мөр дэлхийд ховор олдворт тооцогддог.

  • Хоёр дах цэг. Говийн догшин ноён хутагтын байгуулсан 3 хийдийн нэг Дэмчигийн хийд. Хүн төрөлхтний амар амгалан, шашин соёлын томоохон төв. Энергийн цэг гэх мэт олон сонирхолтой үзүүштэй газартай.

​​​​​​​

  • Гурав дах цэг. Дэлхийд томд тооцогдох зэс алтны Оюу толгой орд. Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Нанзад тайлбарлав. 1400 шахам метрийн гүнээс эрдэс хүдрээ гаргаж байна.

  • Дөрөвдөх цэг. Эх орны эдийн засгийн гол тэжээгч Таван толгойн коксжих нүүрсний орд. Бүх олборлолт, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлага, түншлэл зэргийг үзэж танилцав.
  • Тав. Энэ аяллын нэр, эдийн засгийн, эрдэс баялгийн гол аймгийн нэг Өмнөговь аймгийн төв. Батмөнх даян хааны төрсөн нутаг учраас хөшөөг нь мөнхжүүлжээ. Хөшөөний дэргэд

  • Шинэ байгуулагдсан манай салбар сургуулийнхан сайхан хүлээж авлаа.

  • Аймгийн орчин үеийн томоохон байгалийн түхийн музей үзэв

  • Байгалийн өвөрмөц сонин тогтоцтой Ёлын ам 7 сарын дунд гэхэд мөстэйгөө байв.

  • 20 гаран тн жинтэй мөн тийм метр урт аварга үлэг гүрвэл атгад багтах өчүүхэн өндгөөр үрждэг болохыг анх 100 жилийн өмнө (1923) энэ нутгийн Баянзагаас олдож дэлхийд анхлан таниулсан газар үзэж танилцав.

 

  • Өмнийн цэнхэр говьд үй олон сонирхолтой газраас дөнгөж долоохныг үзэв.
  • Аяллын явцад уламжлал болсон олон сонирхолтой үйл явдлаас ганцыг дурсахад Аяллын сайхан бүсгүй Нансалмаагаар (мисс) Туяацэцэг захирал, Юүндэнд Арвинбаяр нар шалгарч хоршин дууллаа.

​​​​​​​

Ахмадын зөвлөл Д.Чулуун

2023-07-20