ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн 2023-2024 оны шинэ хичээлийн жилийн нээлт

ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн 2023-2024 оны шинэ хичээлийн жилийн нээлт 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М. Эрдэнэтуяа, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын дарга Н.Ганбилэг, ахмад багш нар болон 1-р ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нар уригдан оролцлоо.

ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа арга хэмжээг нээж үг хэллээ. Нээлтийн үгэндээ өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтаас дурдаад энэ хичээлийн жилд улам их амжилт гаргахыг нийт оюутан суралцагчид, багш хамт олондоо хүсэн ерөөв.

 

Монгол улсын хөгжлийн чиг хандлага, Монгол улсын дээд боловсролын салбарын энэ хичээлийн жилийн, зорилт, зорилго, ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний хүрээнд ШУТИС-КООСЭН Технологийн коллежийн хамт олон энэ хичээлийн жилийн зорилгоо тодорхойллоо.

Юуны түрүүнд ШУТИС-Коосэн технологийн коллеж нь энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчлэн түүнтэй уялдуулан багшийн ур чадварыг сайжруулах, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажиллана. Мөн Японы үйлдвэр аж ахуйн нэгж, компанид дадлага хийх, Японы их дээд сургуулиудад дэвшин суралцах боломжийг эрчимжүүлэхээс гадна хичээлээс гадуурх үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжих замаар Дэлхийн иргэн, хүмүүнлэг иргэнийг бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллах зорилго тавьсан талаар захирал Д.Дулмаа илтгэлдээ дурдлаа.

 

ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү хэлсэн үгэндээ Монголын улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Коосэн загварын инженерийн сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, ШУТИС-ийн харьяа Өмнөговь Технологийн дээд сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Коосэн загварын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхлээд байгаа дурдав. Мөн Боловсролын шинэ багц хууль батлагдсантай холбогдуулан Коосэн технологийн коллежийн эрх зүйн орчин таатай бүрдэж байгааг талаар хэллээ.

 

Механикийн инженерчлэлийн 5-р курсийн оюутан М. Ариунбаяр хичээлийн шинэ жилийн нээлтийн баярт оюутнуудаа төлөөлөн үг хэлж, барилгын инженерчлэлийн 4-р курсийн оюутан О. Халиунаа гоцлол дуу, сургуулийн дэргэдэх “BOYS OVER LOVE3 хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Эрдэмтэн багш нараа дээдлэн хүндэлж, хичээл зүтгэл, билэг оюуны хүчээр эрдмийн их далайгаар аялан, зорьсон мэргэжлээ эзэмшихээр хүрэлцэн ирсэн ШУТИС-Коосэн Технологийн коллежийн нийт оюутан залуус та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

“Бид инженерүүд болно”

ШУТИС-Коосэн Технологийн Коллеж

2023.09.01