ШУТИС-ийн ҮТС-ийн Проф. Одбаяр, БАТС-ийн Проф. Ч.Баасандаш нар Японы Такүшокү их сургуулийн Проф. Мотеги Хажимэтэй хамтран “Японы цагаан будааны гурилын хоолны өдөрлөг”-ийг ҮТС-ийн хоолны лабораторид зохион байгуулав.
Энэ арга хэмжээнд хоёр их сургуулийн оюутнууд мөн Японы Такасаки хотын Хагүкүми ХАА-н Хоршоо /Hagukumi JA/-ны менежмент, эдийн засгийн газар, ХАА-н бүтээгдэхүүний хэлтсийн дарга Харада.Х болон Хагүкүми хоршооны гишүүн Мита, МарүОка нар өөрсдийн тарьсан будааны гурилыг авчирч япон, монгол төрөл бүрийн хоол бэлтгэн амталгаа хийн анкет судалгаа авав.
Хэдийгээр ням гариг байсан ч Монгол, Япон оюутан залуус, японы хоршооны тариаланчидтай хамтран банш, пицца, хольсон тос, цагаан будааны гурилан амттан, бин, онигири, талх зэрэг зарим хоол бүтээгдэхүүний орцод орох улаан будааны гурилыг цагаан будааны гурилаар орлуулан хийх зэргээр харилцан бие биедээ туслан, нөхөрсөг сайхан өдөрлөгийг зохион байгууллаа.
Такүшокү их сургуулийн багш Проф. Мотеги: “Оюутан залуус хамтраад глютингүй цагаан будааны гурилаар монголчуудад зориулан эрүүл, амттай шинэ төрлийн хоол хийж, хөдөө аж ахуйн нөөц түүхий эдээ харилцан солилцох, цаашид хамтран шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж нээгдэж байгаад их баяртай байна” хэмээн өгүүлж байлаа.
Хагүкүми ХАА-н хоршооны Харада гуай “ Монгол оюутан залуус үнэхээр хөдөлмөрч бас тусч, их санаачлагатай, мэдрэмж өндөртөй юм. Хоол хийхэд их зугаатай, бас амар байлаа. Монголчуудад бид шууд өөрсдийн тарьж ургуулсан цагаан будааны гурилаа нийлүүлж, эрүүл, амттай хүнсний хэрэгцээг хангах нь манай хоршооны тариаланчдад маш их урам зориг өгөх болно” гэлээ.
ШУТИС-ийн Проф. Одбаяр “Такүшокү их сургуулийн Мотеги багштай олон жил хамтран ажиллаж байна, энэ удаа оюунтуудаас гадна ХАА-н хоршооны хүмүүстэй ирсэн нь энэ өдөрлөгийг илүү баялаг агуулгатай болголоо. Будааны гурилаар олон нэр төрлийн хоол хийх боломж байгаа гэдгийг аль аль талууд мэдэрч авлаа. Манай оюунтууд ч гэсэн монголчууддаа төдийгүй, аялал жуулчлалаар ирэх япон, хятад, солонгос орны зочид, аялагчдад шинэ, эрүүл, хөнгөн чанарын хоол ундаар үйлчлэх боломж байгааг, мөн шинэ түүхий эдийн шинж чанарыг таньж бүтээгдэхүүн хөгжүүлэх дадлага туршлага хэрэгтэйг олж харсан үр дүнтэй өдөрлөг боллоо” хэмээн тэмдэглэж байв.
ШУТИС-ийн оюутан залуус ч мөн адил сонирхолтой зугаатай өдөрлөг болсныг дурдаад “Дараагийн удаа бид Японд очиж энэ өдөрлөгийг хийнэ, япон хүмүүст цагаан будааны гурилтай монгол хоолыг амтлуулж, цаашид нутагшуулбал экспортын нэг боломж нээгдэх ч юм билүү” гэж ирээдүй рүү харсан бодлоо хуваалцав.





ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа