ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2023 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хурлаар төрийн дээд одон медаль, ШУТИС-ийн ректорын нэрэмжит шагналаар шагнагдсан багш нарт шагналыг нь гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбарын ахмад багш Б.Эрдэнэцэцэг, Алтан гадас одонгоор БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын багш Д.Цогзолмаа, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Амаржаргал, Ч.Навчаа, “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ШУТТНС-гийн ахлах мэргэжилтэн, О.Ариунжаргал Б.Эрдэнэцэцэг, ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит” шагналаар БуХС-ийн ахмад профессор Б.Энхтуяа, ШУТТНС-гийн номын санч Л.Болормаа, хувцас харагч Д.Сарангэрэл нар тус тус шагнагдлаа.


Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв