2023 он 09 сар 28 өдөр
ШУТИС, Мика Монголиа ХХК болон LABOR FORCE ХХК хоорондын “Гадаад оронд оюутан дадлагажуулах гэрээ”-ний дагуу “Дадлагажигч оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд ГХС-ийн ТТО /япон хэл/ мэргэжлийн ангийн оюутнууд жил бүр Япон улсад дадлага хийдэг уламжлалтай. Тус хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 6-р сараас 2023 оны 6-р сар хүртэлх хугацаанд 4-р курсийн оюутан Ж.Халиунаа, Э.Оюунжаргал, Д.Хонгорзул, О.Амарбаясгалант, Х.Цэрэн-Очир, Ө.Энх-Ану, Б.Буян-Эрдэнэ нар Киото хотод, 2023 оны 6-р сараас 8-р сарын хооронд Б.Цагаантогооч, Х.Дамдиндорж нар Япон улсын Канагава мужид тус тус дадлага хийлээ. Дадлагын хугацаанд япон орны соёл, ёс заншил, япон хүмүүсийн амьдралын хэв маяг болон техник технологийн хөгжил, байгууллага компаний үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан нь япон хэлний хичээлээр үзсэн мэдлэгээ бататгах, харилцааны чадвараа дээшлүүлэх таатай боломж болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын танилцах дадлагын тайлан хамгаалалт 2023 оны 9-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Тайлан хамгаалалтын үеэр дадлагын хугацаанд суралцсан японы соёл, тулгарсан асуудал бэрхшээл ба түүнийг даван туулсан арга туршлагын талаар танилцууллаа.


"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав