Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш суралцагчид Чусон их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн бакалаврын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Бусан, Гуанжу, Чонжу, Сөүл хотоор аялах соёлын хөтөлбөрт хамрагдлаа. Суралцагчид Азийн соёлын төв, ерөнхийлөгчийн хөх ордон, солонгосын үндэсний тосгон, everland resort, Намсан цамхаг, далайн эргээр аялж дурсамж дүүрэн 8 өдрийг өндөрлүүллээ. Цаашид манай ахлах сургуулийн төгсөгчид Чусон их сургуульд суралцах хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Биднийг дэмжин ажилласан ШУТИС-ийн гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны хамт олон, БУХС-ийн дэд профессор Б.Болормаа багш нарт талархал илэрхийлье.




“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв