ШУТИС, ГХС-ийн Ази судлалын салбарын 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 2-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шандун ШУТИС-д суралцахаар мордлоо. ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд БНХАУ-ын Шандун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. 2023-2024 оны хичээлийн жил А тэтгэлэг-2 оюутан, В тэтгэлэг-8 оюутан нийт 10 оюутан БНХАУ-ын Шандун ШУТИС-д суралцахаар зорилоо.
Тус хөтөлбөрөөр техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн 10 оюутан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Шаньдун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцаж эхэллээ.


Үүнээс гадна ГХС-ийн Ази судлалын салбар 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас Шандун ШУТИС-тай хамтран цахим хэлбэрээр олон улсын хятад хэлний өвлийн сургалт /60 оюутан/, хаврын сургалт /50 оюутан/, Хойд хятадын ЭХИС-тай өвлийн сургалт /100 оюутан/ 2022-2023 оны хичээлийн жилээс Шаньдун ШУТИС-тай хамтран намар, хаврын сургалт /60 оюутан/ зохион байгуулсан ба 2023-2024 оны намрын улирал анхан шатны сургалтад 30 оюутан хамруулан суралцуулж эхэллээ.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн хамт олон, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо