Хүнсний биотехнологи, микробиологи, хими технологийн мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн боллоо

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон хүнсний биотехнологи, хүнсний микробиологи, хүнсний хими технологи мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 06-нд зохион байгуулав. Тус арга хэмжээнд ахмад профессор багш, эрдэмтэн багш, төгсөгч нарын төлөөлөл хүрэлцэн ирж дурсамж дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

 

ШУТИС-д Хүнсний биотехнологи мэргэжлийг 2000 онд анх нээсэн бөгөөд тухайн үед Хүнс биотехнологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг байгуулж 8 багштайгаар үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Хамгийн анх тус мэргэжлээр 30 оюутан элсэн орж амжилттай суралцаж төгссөн. Үүнээс хойш тус тэнхим хүнсний микробиологи, хүнсний хими технологи мэргэжлээр элсэлт авч, энэ хорин жилийн хугацаанд гурван мэргэжлээр нийт 550 гаруй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчид нь монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байна.

 

Төгсөгчдийн хандиваар ҮТС-ийн сургалтын хоёр лабораторийг тохижуулсан болно. Ойн арга хэмжээний үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгсөгчдийн төгөл байгууллаа.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР