ОХУ-ын Москва хотод 10 дугаар сарын 13-15-ны хооронд болсон суперфинала АСБ 3х3 тэмцээнд 8 улс, ОХУ-ын их дээд сургуулиудын эрэгтэй 68 баг, эмэгтэй 48 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон тэмцээнд ШУТИС-аас эмэгтэй 2 баг, эрэгтэй 1 баг, 2 дасгалжуулагч /Ахлах багш олон улсын шүүгч Б.Ганзориг, Багш улсын начин Б.Бадам-Очир/, 2 албаны хүн, 1 шүүгч нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.

“ШУТИС ШАРКС 1 ” эмэгтэй баг хүрэл медаль
Багийн ахлагч О.Заяа ГУУС Газар зохион байгуулалт 4-р курс
Б.Санжаасүрэн БУХС Нийгмийн ажил 3-р курс
Б.Цэрэндолгор ГУУС Ашиглалт 2-р курс
Б.Солонго ГУУС Газар зохион байгуулалт 3-р курс


Тус тэмцээний “ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ”-оор О.Заяа шалгарсан.


“ШУТИС ШАРКС 2 ” эмэгтэй баг амжилттай оролцон 9-р байранд шалгарсан.
Багийн ахлагч Э.Халиунаа-ЭХС ЦС 4-р курс
Г.Номин-Эрдэнэ БУХС Санхүү менежмент 3-р курс
М.Даариймаа БАС ИБҮБИ 2-р курс
П.Хонгорзул БАС Архитектур 2-р курс


“ШУТИС ШАРКС” эрэгтэй баг шагналт 4-р байранд шалгарлаа.
Багийн ахлагч Б.Авирмэд ГУУС Уул уурхайн ашиглалтын технологи 2-р курс
Б.Мөнх-Ундрах ГУУС ашиглалт 2-р курс
Ц.Бат-Эрдэнэ ЭХС Цахилгаан инженерийн салбар 2-курс
И.Эрдэнэбаяр БУХС Санхүү менежмент 3-р курс






"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа