
Монголын геологийн 84 ойн геологичдын өдөр энэ долоо хонгогт болж байна. Уг ажлыг зохион байгууулагчуудын нэгийн хувиар манай геологийн багш нар идэвхтэй ажиллав. Хөтөлбөрийн хуралд залуу геологичдын оролцоо, уулзалт, хээрийн экскурс, уулын алхалт, спортын тэмцээн зэрэг олон ажил оржээ.
Богд уул-Цэцээ гүний явган аялал ШУТИС, МУИС-ийн геологийн ангийн оюутнууд амжилттай оролцов.

Аялал төв цэгээс эхлэв.

Цас, мөс, ус намаг, хад асга зэрэг байгалийн нөхцөлд геологичид хэрхэн ажилладгийг таниулав.

Уулын оргилд оюутнууд өөрийн баг бүрэлдэхүүнээ танилцуулав.
Аялал зохион байгуулалгч ШУТИС профессор Д.Чулуун, Монголын геологийн холбооны хэлтэсийн дарга, ерөнхий геологич Р.Болд-Эрдэнэ, Монголын геологийн холбоо унаа автобус, халуун цай, кофе, аарц печень зэргээр үйлчлэв.

Аялалын багийнхан дурсгалын зураг татуулав.
Бэлтгэсэн: Профессор Д.Чулуун
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв