ШУТИС-тай идэвхтэй, найрсаг хамтын ажиллагааг үргэлжлүүлж ирсэн Япон улсын хөрөнгө оруулалттай “Санко групп”-ийн нэрэмжит 8 дах удаагийн оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгийг гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр болж өнгөрлөө.
Тус ёслолын ажиллагаа нь Санко группын шинээр үүсгэн байгуулж буй “MaxHub” брэндийн нээлтийн арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд оюутан тус бүрт 1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг болон Япон хэлний ном сурах бичгийг шинэ брэндийн бүтээгдэхүүний хамт гардуулан өглөө. Тус тэтгэлэгийг 2015 оноос ШУТИС-ийн оюутнуудад олгож эхэлсэн бөгөөд жил бүр 5 оюутанд олгодог бөгөөд нийт 40 оюутнуудад тэтгэлэг гардуулаад байна. Өнгөрсөн жилүүдэд тэтгэлэг авч суралцсан оюутнууд сургуулиа амжилттай төсөж, Монгол болон Япон улсад амжилттай ажиллаж байна.

Тэтгэлэг гардуулах ёслолд ШУТИС-иас Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа болон Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан нар оролцлоо.

Оюуны хөрөнгө оруулагч Санко группын хамт олонд шинэ брэнд бүтээгдэхүүнээ гаргаж байгаад нь баяр хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо