ШУТИС-д шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг 2012 оны 8 дугаар сарын 15-наас ШУТИС-ийн төв байрны 3 дугаар давхар дахь хурлын зааланд явагдаж байна.
Эрүүл мэндийн үзлэгийг биеийн индекс тодорхойлох, дотор, мэдрэл, халдварт, сүрье, нүд, шүд, чих хамар хоолой, арьс, бзхө, эмэгтэйчүүдийн гэсэн чиглэлээр ШУТИС-ийн эрүүл мэндийн төвийн эмч, КТМС, МИС, ХМТС, Политехник коллежийн эмч нар болон шаардлагатай тохиолдолд клиникийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.
8 сарын 20-ны байдлаар үзлэгт хамрагдсан нийт оюутнуудын тоо 2026, сургуулиар нь үзүүлбэл дараах байдалтай байна.
1. КТМС 236
2. МИС 109
3. ҮТДС 154
4. МС 41
5. УУИС 219
6. МХТС 207
7. ХБС 136
8. ХБТС 60
9. БИАС 297
10. ЭХИС 243
11. ГГТС 187
12. НТС 45
13. МТС 92
НИЙТ 2026
ШУТИС-ийн оюутны байранд орох оюутнуудын үзлэгийг 8 дугаар сарын 25-ны өдрөөс, ДОХ-ын шинжилгээг байранд орсон оюутнуудад тус тусын байранд очиж хийнэ.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөрт 5000 төгрөгийн хураамж авч байна. Энэ хураамжийг эрүүл мэндийн сайдын 2006 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн “тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх” 277 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 1.13 дугаар заалтыг баримталж байна.
Оюутан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаснаар :
ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.