

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дотоодын их сургуультай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ШУТИС, ҮБХИС-ийн багш, удирдлагуудын дунд сагсан бөмбөг, волейбол, дарс, бильярд гэсэн дөрвөн төрлөөр спортын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолборт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж хоёр сургуулиас 120 гаруй тамирчид оролцлоо.



Эмэгтэй волейболын төрөлд ШУТИС, эмэгтэй сагсан бөмбөг ҮБХИС, эрэгтэй волейбол ҮБХИС, эрэгтэй сагсан бөмбөг ҮБХИС, бильярд ШУТИС, дартс ҮБХИС-ийг баг тамирчид тус тус тэргүүллээ. Багийн нэгдсэн дүнгээр ҮБХИС-ийн баг тамирчид тэргүүлж өргөмжлөл мөнгөн шагналыг ШУТИС-ийн захирал Т.Намнан гардуулан өглөө. Харин ШУТИС-ийн баг тамирчдад ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал Хурандаа Б.Энхзоргол өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өглөө. Тус тэмцээнийг хоёр сургуулийн багш ажилчдыг хооронд нөхөрлүүлэх, танилцуулах, нэгнээсээ туршлага солилцоход дөхөм болгох үүднээс зохион байгуулсан юм. Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ болон бусад талаар хамтран ажиллах, харилцан туслалцах, ажлын туршлагаас харилцан суралцах, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд цаашид хамран ажиллана.



"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа