Голомт банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 19 жилийн турш жил бүр их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулан ажиллаж байна. Энэ жил 19 дэх удаагийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаагаа Туушин зочид буудалд зохион байгуулагдаж ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа урилгаар оролцлоо.

Голомт банк нийтдээ 1900 оюутанд 2 тэр бум гаруй төгрөгний тэтгэлэг олгосон байна. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт 600 гаруй оюутан хүсэлтээ ирүүлснээс 100 оюутныг шалгаруулжээ. Энэхүү тэтгэлэгт ШУТИС-аас 13 оюутан тэтгэлэг авах шаардлага ханган тэтгэлэгээ гардан авлаа.

Тэтгэлэгт хамрагдсан шилдэг оюутнууддаа талархал илэрхийлье.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв