“Halloween”-н буюу “Сүнс”-ний баярыг тохиолдуулан 2023 оны 10 сарын 31-нд ШУТИС-ийн урлаг зааланд “MUST Open mic” vol.12-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт “Ensit” чөлөөт бүжгийн клуб, “Хос Уянга” цэнгээнт бүжгийн клуб, Дуулаачийн клуб, Амьд хөгжмийн клуб , Must comedy клуб зэрэг урлагийн клубүүд мэндчилгээ дэвшүүлэн өөрсдийн үзүүлбэрээ үлүүлж оюутан залуустай хамт нэг өдрийг өнгөрүүллээ. Тус арга хэмжээ оюутнуудын авьяасыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой бөгөөд урлагийн авьяастай хэн бүхний өмнө нээлттэй, урлагийн аль ч төрлөөр оролцох боломжтой юм. “MUST Open Mic” vol.12-ыг ШУТИС-ийн урлагийн клубийн оюутнууд хамтран зохион байгуулсан. Арга хэмжээнд зориулан өөрсдийн хүссэн дүрдээ хувиран ирсэн оюутнуудаас шилдгийг шалгаруулан, Оpen mic-т амжилттай оролцсон оюутнууд шилдгээр шалгарч гарын бэлэг гардан авлаа. Авьяаслаг оюутнууддаа сурлаг, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!



"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв