ШУТИС-ийн МТС , МХТС, Дарханы технологийн сургуулиуд нанотехнологи, материал судлал, наноэлектроникийн чиглэлээр сургалт ба эрдэм шинжилгээний ажлын зориулалтайгаар тэмтрүүлт зондын электрон микроскоп (CMM-2000)-ийг ОХУ-ын Зеленоград хот дахь “ПРОТОН-МИЭТ Завод” Үндэсний судалгааны их сургуульд захиалан хийлгэж худалдан авч байгаа юм. Тус ажлын хүрээнд Материалын Технологийн Сургуулийн Материал Судлалын Салбарын эрхлэгч, доктор (PhD) Г.Батдэмбэрэл, Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын системийн профессорын багийн ахлах багш, Д.Батчулуун нар 2012 оны 6 сарын 17-ноос 25-ны өдрүүдэд ОХУ-ын Зеленоград хот дахь “ПРОТОН-МИЭТ Завод” Үндэсний судалгааны их сургуулийн лабораторид тэмтрүүлт зондын электрон микроскоп (CMM-2000) дээр 32 цагийн сургалтын программыг амжилттай дүүргээд сертификат гардаж авсан байна (сертификатыг хавсаргав).
Энэхүү электрон микроскопыг наношинжлэх ухааны үндэс, наноматериал судлал, электрон микроскоп зэрэг хичээлүүдийг үзэж буй оюутнууд болон нанотехнологи, материал судлалын чиглэлээр курс, дипломын төсөлт ажил гүйцэтгэж байгаа бакалавр, магистр, докторант оюутнууд ашиглах юм. Мөн ШУТИС-ийн багш нар эрдэм шинжилгээний ажилдаа ашиглах боломжтой.
Тус электрон микроскоп CMM-2000 нь төрөл бүрийн материалын гадаргууг микро ба нанот түвшинд судлах, мөн хэмжээст атомуудыг харах чадвартай (зураг).
Тэмтрүүлт зондын электрон микроскоп CMM-2000
Тэмтрүүлт зондын электрон микроскоп (CMM-2000)-ыг бүтээсэн
профессор Борис Альбертович Логинов, түүний шавь Павелийн хамт.
Багш Г.Батдэмбэрэл, Д.Батчулуун нар тэмтрүүлт электрон микроскоп (CMM-2000)
дээр шалгалт өгч байгаа нь.
Материалын Технологийн Сургууль
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо