Сайн дурын хятад хэлний клубийн “таны хандлага таны ирээдүй” лекц

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн намрын  улирлын арга хэмжээний хүрээнд хувь хүний төгөлдөршил цуврал лекцээ “Таны хандлага, таны ирээдүй" сэдвээр эхлүүллээ. 

"Таны хандлага таны ирээдүй" лекцээ ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, 2100 ерөнхийлөгчийн илгээлтийн бэлтгэл хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын өөрийгөө таньж, өөрийгөө дайчилж, бусдыг ойлгон дэмжиж, бусадтай хамтран хөгжиж, үр бүтээлтэй суралцахад нь дэмжих зорилгоор зочин илтгэгчээр ГХС-ийн ТМО-хятад хэлний ангийн төгсөгч, Монос фрам тренд ХХК, Санто эмийн пүүсийн төлөөлөгчийн газрын захирал М.Долгоржав, ХШУС-ийн магистрант У.Имүжин, ЭХС-ийн СЭХ 2+2 хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгч, М-СИ-ЭС Проперти ХХК, цахилгааны инженер М.Түвшинжаргал нарыг урьж 2023.11.03-ний өдөр танхимаар зохион явууллаа.   

 

 

 

Лекцийг клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Зочин илтгэгч М.Долгоржав бидэнд оюутан залуучуудын хандлага харилцааны ур чадвар ирээдүйн эзэмшсэн байх ур чадваруудыг зөвлөхдөө; өөрийгөө бусдад зөв илэрхийлэх бусдыг зөв ойлгох бусадтай харилцах хамтран ажиллах, өөртөө эерэг зөв хандлагыг дадуулах, идэвхтэй суралцах, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, бүтээлч байдал санаачилга, манлайлал ба нийгмийн нөлөөлөл зэрэг олон талаас нь оюутан залуус бид нарт сонирхолтой, үр дүнтэй мэдээллүүдийг өөрийн туршлага дээрээ тулгуурлан хүргэлээ.

  • Бусадтай эергээр харилцаж инээмсэглэн, бусдад эерэг хандлага түгээх
  • Бусдын хэлсэн үгнээс суралцах
  • Алдсан адаагаа боломж гэж харах
  • Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, бусадтай зөв харилцахыг зөвлөлөө.

 

 

Харин зочин илтгэгч М.Түвшинжаргал нь их сургуульд суралцах хугацаандаа хичээлээс гадуурх тэмцээн уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож  байсны үр дүнг өнөөдрийн өөрийгөө бий болгосон, ажлын байран дээр гарахад эргээд өөрсдийн давуу тал болдог. Тэрээр оюутан залуус биднийг нийгмийн идэвхтэй хичээл зүтгэлтэй байхын уриалан өөрийн мэргэжлийн онцлог, ажлын байрны шаардлага, хувь хүний харилцаа хандлага чухлын талаар ярилцсан бол илтгэгч У.Эмүжин оюутан нас хамгийн сайхан нас оюутан насанд хамгийн их хичээж энэ үедээ л хамгийн их чармайлт гаргаж суралцах, аливаа бэрхшээлийн сайхан муухайг мэдэрч үзэх хэрэгтэйг оюутан насанд болсон бүхий л зүйл хамгийн сайхан дурсамж болон үлддэг талаар яриа өрнүүллээ.  Зочин илтгэгчдийн лекцээс бид хичээл зүтгэлийн үр дүнг, өөрийгөө хайрлах, одоо байгаа найзуудаа, эрдэмт багш нараа, гэр бүлээ хайрлах, хандлагаа өөрчилж чадвал өөрийгөө өөрчилж, ирээдүйгээ бий болгодог тухай олон сайхан зүйлсийг ойлгож, оюутан нас ямар үнэ цэнтэйг ойлгуулсан үр дүнтэй лекц болж өндөрлөлөө.  

 

Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч ах, эгч нартаа клубийн зөвлөх багшдаа мөн хүрэлцэн ирсэн идэвхтэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Энэхүү лекцэд хятад хэлний техник технологийн орчуулга, 2100 ерөнхийлөгчийн илгээлтийн бэлтгэл хөтөлбөр, хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн 60 гаруй оюутан залуус оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ

Сайныг нь шилэн сурнам, саарыг нь сонжин заснам. Күнз

ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2023.11.03