ХШУС-ийн ХИС-ын судлаач багш, доктор оюутнууд “Sakura Science Exchange Program”-ийн дэмжлэгээр 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Токио хот дахь Kogakuin их сургуулийн Хүрээлэн буй орчны хими ба химийн инженерчлэлийн салбарт хаягдал ус боловсруулалт, хүрээлэн буй орчны химийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа.
Сургалтын хүрээнд ШУТИС ба Kogakuin их сургуулийн залуу судлаачид, доктор оюутнуудын судалгааны ажлын илтгэл, хэлэлцүүлэг, Kogakuin их сургууль дээр хийгдэж буй судалгааны төсөлт ажлуудтай танилцах, хаягдал ус боловсруулан фосфор ялгах туршилт хийх, профессор Kim H.J-ийн “Resource Recycling Engineering”, профессор Yoshinori Kamaya “Аnalysis methods by a heavy metal analysis” сэдэвт лекц зэрэг чухал арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.





Залуу судлаач багш, доктор оюутнуудыг “Sakura Science Exchange Program”-д хамрагдаж Япон улсын соёл, техник технологийн дэвшилтэй танилцан, хүрээлэн буй орчны химийн инженерчлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломж олгосон Япон улсын Japan Science Technology Agency (JST), Токуо хот дахь Kogakuin их сургуулийн Хүрээлэн буй орчны хими ба химийн инженерчлэлийн салбарын хамт олон, профессор Hee Joon Kim-д талархал илэрхийлье.
ШУТИС.ХШУС-ийн Химийн инженерчлэлийн хамт олон
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа