ШУТИС-ийн ГХС-ийн захирал Ц.Энхбаатар болон япон хэлний ангийн III курсийн оюутан Ч.Халиунаа нар 2023 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 03-ны хооронд Япон улсын Бункёо их сургуулийн зохион байгуулсан олон улсын хэл, соёлын арга хэмжээнд оролцлоо.

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Япон улсын Бункёо их сургууль хооронд 2006 онд хамтын ажиллагааны санамж бичиг, 2011 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд оюутнуудын хамтарсан дадлага, хэл соёлын олон талт арга хэмжээг 2 оронд ээлжлэн хийж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр ГХС-ийн төлөөлөл Бункёо их сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Япон орны уламжлалт соёлын өв болсон түүхийн дурсгалт газруудтай танилцав.

Мөн тус айлчлалын үеэр ГХС-ийн захирал Ц.Энхбаатар болон Бункёо их сургуулийн Мэдээлэл, харилцаа холбооны сургуулийн захирал Шакоши нар хоёр сургуулийн профессор багш, оюутнуудын урт, богино хугацааны солилцоо, оюутнуудын хамтарсан дадлагуудыг үргэлжлүүлэн хийх талаар санал солилцож цар тахлаас шалтгаалан түр хугацаанд завсарласан хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эрчимжүүлэхээр тохиролцов.
Гадаад хэлний сургууль
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа