ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, МУИС-ийн Физик электроникийн сургуулиудын хамтарсан GIANT(Багийн лидер С.Манас- МИС), NUMSAT(Багийн лидер Э.Батмөнх- ФЭС) багууд Испани улсын Мадрид хотод болсон 3 дахь удаагийн Европын олон улсын Кансат-бичил хиймэл дагуулын тэмцээнд МИС-ын Доктор Ч.Баасандашаар ахлуулан 2012 оны 7 дугаар сарын 26-28-ны хооронд улсаа төлөөлөн оролцжээ. Европ тивд гурав дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмээнд манай баг Телеметри гэсэн ангилалд өрсөлдөн I болон III байрыг эзэлж “Gold Award”, “Bronze Award” цомын эзэд боллоо.

КАНСАТ (CANSAT) гэдэг нь Сan –лааз, Sat-satellite буюу хиймэл дагуул. Бага оврын лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул юм. Үүний мэдрэгчүүд нь байршил тодорхойлогч GPS, даралт, температур мэдрэгч, зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг бүхий л төхөөрөмж нь 350 грамм масстайгаар лаазанд багтахаар байна. Кансатаа агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглаж хөөргөх ба тодорхой өндөрт хүрээд шүхрээ задалж аажим бууж ирнэ. Буух явцдаа тодорхой даалгавар (зураг авч, мэдээлэл дамжуулах гэх мэт) гүйцэтгэнэ. Энэхүү мэдээлэл, дүрсээ ашиглан үнэлэлт, дүгнэлт гаргана.
Холбогдох мэдээллийг
http://www.facebook.com/mongoliansatellite
http://tech.news.mn/content/116810.shtml
http://news.num.edu.mn/?p=7276
http://en.wikipedia.org/wiki/CanSat хаягаар үзэж болно.
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.