Сургуулийн (ШУТИС) захиргаа Ахмад багш, ажилтнаа амрааж, алжаал тайлуулан эх орныхоо үзэсгэлэнт түүх дурсгалт газруудаар аялуулдаг уламжлал тогтоод удаж байна.
Энэ жил “Дорнод-2012“ нэртэйгээр эзэн богд Чингис хааны түүх домогт газрууд, урд хөрштэйгөө усан хилээр заагласан Буйр нуур, дарь үнэртэж, дайны хөлд шархалж явсан Халх голын ялалтын цогцолборуудаар явлаа.
Бүрэлдэхүүн сургуулиудын 50 –аад багш, ажилтан, ажилчид оролцож, ахмад нь 80 насыг давсан гавъяат багш Ш.Лувсандорж, М.Дүгэрсүрэн 70-ын давааг орхисон ахмадууд, тэгээд дунд насныхан, цөөн тооны залуу багш нар оролцсон юм.
Д.Чулуун

Тэмүүжинг Хамаг монголын хаанд өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуурт

Балдан Брайвун хийд.

Их хааны хүй цөглөсөн Дэлүүн болдог хайрхан

Чингис хааны Гэрэлт хөшөөний дэргэд

Тоо Вангийн (Тогтох Төрван) байгуулсан “Их Бурхант” Манзушир бурхан

Домогт халхын гол. Алсад Ялалтын хөшөөний цогцолбор

Хэрлэнгийн хөдөө арал нууц товчоог бичиж дуусгасан
газарт босгосон дурсгалын дэргэдээс аялал өндөрлөв.
Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв